2014-03-21

Өвөр монголын aрдчилсан нам


Өвөрмонголын Ардчилсан намын эрхэм зорилго
Өвөрмонголын монголчуудын үндсэн эрх ашиг өв соёлыг дээдлэн эрх зүйт төр, хууль ёс, тэгш эрхтэй эрх чөлөөт ардчилсан нийгмийг бий болгож өвөрмонголын  монголчуудын бүрэн эрхт төр засгыг байгуулна. 

Өвөрмонголын Ардчилсан намын үзэл баримтлал
1. Өвөрмонголын монголчуудын үндэстний хөгжлийг эрхэмлэж хүний эрх,эрх чөлөө,хувийн өмч шудрага ёсыг дээдлэнэ.
2. Өвөрмонголын монголчуудын язгуур эрх ашгийг дээдлэн үндэстэний эв нэгдлийг бататган бэхжүүлэж бүрэн эрхт Өвөрмонголыг байгуулна.
3. Иргэний төвтэй ардчилсан үзэл баримтлал бүхий баруун төвийн улс төрийн нам мөн.

Өвөрмонголын Ардчилсан намын тунхаг
Манай Монголчууд 13-р зуунд нэгдсэн үндэстэн болж монгол гэдэг хүчирхэг гүрнийг байгуулан дэлхий дахинаа агуу нэрийг мандуулсан дайчин түүхтэй билээ.Харин хойно нь эв эвдрэн өвөр хоорондоо хөнөөлтөн дайтсанаас болж хагаран бутарч бусдын идэш болоод Мин гүрэнд ялагдан Манж Чингийн дарлалд 200гаруй жил байсан гашуун түүх бас бий. 1911онд Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсч Манжийн төр нурах үед говийн ар өвөрийн бүх монголчууд санаа зориг нэгдэн Манж хятадаас салан тусгаар улс болсноо дэлхий дахинаа тунхагласан билээ.Гэвч Орос, Хятад хоёр улс хоорондоо нууц гэрээ байгуулан саяхан тусгаар тогтносон Богд хаант монгол улсад дарамт шахалт үзүүлэн эцэстээ Хиагтын гэрээгээр Өвөрмонголыг хятадад тасдан өгсөн гашуун түүхийг мартхуйя бэрх ажээ. Өвөрмонгол хятадад эзлэгдээд нэгэнтээ зуун жил боллоо.Зуун жилийн турш Өвөрмонголчууд маань нутаг ус, өв соёлоо авч үлдэх гэж хятадын булаан эзлэгчдийн эсрэг цуцалтгүй тэмцэж ирсэн бөгөөд Гаадаа Мээрэн,Шинэ лам,Дэмчиг Донров,Хадаа,Хүчинтөгс, Тэмцэлт гэх мэт олон ч баатаарчууд цолгорон гарсан юмаа. Дээр зууны дунд үеэр Өвөрмонгол нь өөртөө засах хэмээх нэртэйгээр Хятадын бүрэлдэхүүнд орсон боловч өөртөө засах гэдэг нь зөвхөн нэрийн төдий байж хятадын эрх баригчид хятад иргэнийг үй түмэнээр нүүлгэн ирүүлэж атар хагалбарлан бэлчээр нутгыг минь талан сүйтгэв. Өв соёлыг маань талихдажэрдэмтэн сэхээтэнгүүдийг маань хоморголон хөнөөж Өвөрмонголчуудаас газар нутаг, эрх чөлөөг нь булаан авсан гэдэгийг “Соёлын хувьсгал”, Өвөр Ардын намыг малтаж арилгах хөдөлгөөн нь харсалт түүх үнэн бодитой гэрч болж байна. 20-р зууны сүүлчээс эхлэн Хятадууд Өвөрмонголын эх баялагыг хайр найргүй булаан ашиглаж байгаль орчныг хамгаалах гэдэг нэрээр малчин ардыг бэлчээр нутаг мал сүргээс нь хүчээр албадан салгаж хот тосгоны ажилгүй иргэд болгож орхив.Хятадууд бэлчээр нутгаа хамгаалаж хашсан монгол малчинг газар дээр нь машинаар дайрч алсан харсалтхэрэг залгаагаар гарах болов. Монгол цэцэрлэг сургуулуудыг хасан цөөчилсөнөөр монголоор сурах хүүхдийн тоо өдөр ирхүйе багаслаа.Монгол оюутануудад ажлын байр олдохгүй аргаан бараад зүгээр сууж байна.Торгон тансаг нутаг ус минь хаана байна.Тоолж яндашгүй эх баялаг маань хаана байна. Дутаж болошгүй өв соёл минь хаана байна.Дотно хайрт өвөрмонголчууд минь яанам билээ. Өвөрмонголчууд минь мөхөж сэхэхийн даваан дээр тулаж ирсэн тул хувь заяаны жолооогоо өөрсдөө атгах чухалтай болжээ.Минчүүрэн унтваас мөхөж сэгээрэн босвоос мандмой.Өнөөдрийн дэлхий дахиныг ажин харваас нийгэм журам эв хамтын тогтолцоо нуран мөхөж нэг намт эзэрхэг засаг өдөр ирэхүеэ  даян дэлхий ард олноо жигшигдэн хаягдав. Тэгш эрхтэй эрх чөлөө, ардчилал хүн төрлөхтөнийн өргөн сонголт болж буй өнөөдөр Өвөрмонголын ирээдүйн хувь заяаны төлөө санаа бологч зориг нэгтээ бид нар    Өвөрмонголын Ардчилсан намыг үүсгэн байгууулж өвөрмонголын монголчуудын үндсэн эрх ашиг, өв соёлыг дээдлэн эрх зүйт төр,хууль ёс, эрх чөлөөт ардчилсан нийгмийг бий болгож өвөрмонголын монголчуудын бүрэн эрхт төр засагыг байгуулахын төлөө тэмцэнээ гэдгээ даян дэлхийд төв чанга тунхаглаж байна. Элгэн дотно монголчууд минь шинэхэн мэндэлсэн Өвөрмонголын Ардчилсан намаа таалан дэмжиж Өвөрмонголын хувь заяа шинэ ирээдүйн төлөө хамтдаа санаа зориг хүчин чадлаа нэгтгэн зүтэгсүгэй. Даян дэлхийд тархан суугаа элэг нэгтээ ар монгол,буриад, тува, халимаг,хазар, могол зэрэг монгол ахан дүүс минь өвөрмонголчууд ба Өвөрмонголын Ардчилсан намаа дэмжинэ үү? 
Эрх чөлөө, эв найрамдал,энх тайванг эрхэмлэгч энэ дэлхийн үй олон угсаа үндэстэн, улс орон, нам эвсэлүүд өвөрмонголчууд ба Өвөрмонголын Ардчилсан намын шудрага үйлсийг дэмжинэ үү? Эрх чөлөө мандтугай ардчилал даяарших болтугай. Өвөрмонгол мандтугай.
Өвөрмонголын Ардчилсан нам 
2014оны 03-р сарын 21нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот


Өвөрмонголын Ардчилсан Намын дүрэм 

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1.1 Тус намыг Өвөр Монголын Ардчилсан нам гэж нэрлэх ба ангилар Democratic party of inner Mongolia гэнэ.Өвөрмонголын Ардчилсан намын төв байгуулага нь Монгол Улсын Улаанбаатар хотод байрлана.
1.2 Өвөрмонголын Ардчилсан нам нь Өвөрмонголын монголчуудын үндсэн эрх ашиг өв соёлыг дээдлэн  эрх зүйт төр, хууль ёс эрх чөлөөт Ардчилсан нийгмийг бий болгож Өвөрмонголын монголчуудын бүрэн эрхт төр засгыг байгуулах зорилго эрмэлзэл бүхий иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн чөлөөт ардчилсан үзэл баримтлалыг онол суртахуун үйл ажиллагааныхаа  үндэс болгосон улс төрийн байгууллага юм.

Хоёрдугаар бүлэг 
Намын билэгдэл далбаа,албан хуудас, тамга 
2.1Өвөрмонголын Ардчилсан нам хуулийн этгээдийн эрх эдлэх бөгөөд өөрийн билэгдэл далбаа,тамга тэмдэг нэг загварын албан хуудастай байна.
2.2 Намын далбаагын өргөн урт нь 1:2 харьцаатай байна. Хөх цагаан дэвсгэр өнгөн дээр нар, сар, дөлийн тэмдэгтэй. Хөх өнгө нь хөх тэнгэр хөх монголыг, цагаан өнгө нь эрх чөлөө, эв найрамдалыг тус тус билэгдэнэ. Нар,сар нь өнө мөнх, дөл нь хөгжил бадрал өөдлөн дэвшихийг билэгдэнэ. 
2.3 Намын нэр билэгдэл далбаа, албан хуудас, тамга тэмдэгийг зөвхөн Өвөрмонголын Ардчилсан намын хэрэглэх журмаар хэрэглэнэ. 

Гуравдугаар бүлэг 
Гишүүнчлэл 
3.1 Гишүүн 
3.1.1 Өвөрмонголын Ардчилсан намын үзэл баримтал мөрийн хөтөлбөр энэхүү дүрэм журмыг хүлээн зөвшөөрч байгаа 18 нас хүрсэн Өвөрмонголын монголчууд ба бусад улс орны дэмжигч иргэнийг намд гишүүнээр элсэж болно. 
3.1.2 Гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй үнэмлэхтэй байна. 
3.1.3 Намд гишүүн элсэх гишүүдийн бүртгэл шилжилт, хөдөлгөөнийг журмаар зохицуулна.
3.1.4 Гишүүний хариуцлагийг тогтсон журмын дагуу зохицуулна. 
3.2 Гишүүний эрх 
3.2.1 Намын боловсон хүчиний хувьд намын эрх бүхий байгууллагын дэмжилгээр улс төрийн албан тушаалд нэр дэвших,сонгох, сонгогдох томилогдох 
3.2.2 Намын бодлого, үйл ажиллагаа санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах
3.2.3 Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулаж буй үйл ажиллагаанд оролцох 
3.2.4 Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох 
3.2.5 Намын үндсэн дүрэм болон бусад журамд харшлаагүй тохиолдолд үзэл бодол, нэр төрийн хувьд намын ивээлд багтана. 
3.2.6 Гадаадад амьдарч буй намын гишүүд дэмжигчид Өвөрмонголын Ардчилсан намын бүх үйл ажиллагаанд оролцох эрхтэй. 
3.3 Гишүүний үүрэг
3.3.1 Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам шийдвэрийг даган мөрдөх 
3.3.2 Намын эгнээ дэмжигчидийн хүрээг өргөтгөх намын байгууллагыг бэхжүүлэхэд идэвхи санаачилга гаргах 
3.3.3 Намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх 
3.3.4 Намын дотоод асуудалаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл хийхгүй байх 
3.3.5 Журмаар тогтоосон хэмжээний татварыг хугацаанд нь төлөх 
3.4 Гишүүнээс түтгэлзэх,чөлөөлөгдөх 
3.4.1 Намын гишүүн хууль тогтоомжинд заасан үндэслэлээр гишүүнээсээ түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харъяат шатны намд албан журмаар мэдэгдэж бүртгүүлнэ. 
3.4.2 Хуулийн үйлчлэл дууссан бол гишүүнчлэл сэргэнэ.
3.4.3 Гишүүн нь намаас чөлөөлөгдөх хүсэлтээ харъяалагдах намын байгууллагдаа мэдүүлсэнээс хойш 30 хоногын дотор гишүүнийг бүх шатны намын бүртгэлээс хасахыг тухайн шатны намаас хариуцана. 
3.4.4 Намын гишүүн нь намаас гарах хүсэлтээ гишүүний үнэмлэхийн хамт буцааж өгнө. 
3.4.5 Хэрэв дээрхи заалт 3.4.3-т заасан хугацаанд нь хэрэгжсэн бол гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно. 
3.5 Гишүүнд олгох шагнал ба урамшуулал
3.5.1 Намын дарга нь гишүүнээ намын байгууллагын тодорхойлолтонд үндэслэн төр засагын шагналд тодорхойлох ба намын шагнал урамшуулал олгоно. 
3.5.2 Шагнал урамшуулалын төрөл 
3.5.2.1 Намын одон медаль болон талархалын бичгээр шагнах 
3.5.2.2 Бусад төрлийн шагнал урамшуулал 
3.6 Гишүүнд шийтгэл оногдуулах 
3.6.1 Гишүүн нь үүргээ биелүүлээгүй болон үндсэн дүрмийг зөрчсөн тохиолдолд журмын дагуу шийтгэлээ аль нэгийг зохих шатны намын удирдлагаас оногдуулна. 
3.6.1.1 Сануулах 
3.6.1.2 Намын албан тушаалаас огцруулах 
3.6.1.3 Улс төрийн болон намын албан тушаалд 4-н жил хүртлэх хугцаагаар нэр дэвшихгүй байх 
3.6.2 Татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд сонгуульт гишүүний бүрэн эрх дууссанд тооцно. 

Дөрөвдүгээр бүлэг
Бүтэц, удирдлага, зохион байгуулалт 
4.1 Намын удирдах байгууллага 
4.1.1 Намын удирдах дээд байгууллага нь Өвөрмонголын Ардчилсан намын Их хурал мөн. 
4.1.2 Их хурлын чөлөөт цагт ажиллах төлөөлийн байгууллага нь бага хурал мөн.
4.1.3 Бага хурлын чөлөөт цагт намын ажиллах төлөөлийн байгууллага нь намын удирдах зөвлөл мөн. 
4.1.4 “Намын удирдлага” гэснийг Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэж ойлгоно. 
4.1.5 Намын дарга нь намын тэргүүн бөгөөд намыг төлөөлнө. 
4.2 Намын хяналтын байгууллага 
4.2.1 Намын хяналтын төв байгууллага нь хяналтын ерөнхий хороо мөн. 
4.2.2 Хяналтын ерөнхий хороо нь дараах дэд хороотой байна. 
4.2.2.1 Үйл ажиллагааны хяналтын дэд хороо 
4.2.2.2 Санхүүгийн хяналтын дэд хороо 
4.2.2.3 Ёс зүйн хяналтын дэд хороо 
4.3 Намын төв байгууллага 
4.3.1 Намын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах төв байгууллага нь хэрэг эрхлэх газар мөн. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг ерөнхий нарийн бичгийн дарга удирдана. 
4.3.2 Намын бодлого боловсруулах хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байнгын ажиллагаатай байгуулага бодлогын зөвлөл байна. 
4.3.3 Хэрэг эрхлэх газар нь намын бүх байгууллага ба удирдлагад үйлчилнэ. 
4.4 Санхүүжилтын хороо 
4.4.1 Намын санхүүжилтыг зохион байгуулах санхүүжилтын хороо байна. 
4.4.2 Санхүүжилтын хорооны бүрэлдэхүүн үйл ажиллагааны журмыг намын дарга санаачилж удирдах зөвлөлөөр батлана. 
4.5 Намын дэргэдэх ба дэмжигч байгууллага 
4.5.1 Нам нь дэргэдээ Өмнөд Монголын залуучуудын холбоо, Өвөрмонголын Ногоон нам,Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагтай байна. 
4.5.2 Нам нь үйл ажиллагаагаа дэмжиж буй үүсгэл санаачилгын байгуулагуудтай хамтран ажиллана.  

Тавдугаар бүлэг 
Намын доторхи эрх мэдлийн хувиарлалт
5.1 Намын бүх шатны байгууллага гишүүд аливаа асуудалыг хэлэлцэж шийдвэрлэхдээ цөөнхийн саналыг хүндэтгэлтэй сонсож олонхийн саналаар гарган нийтээр даган мөрдөх нэгдмэл зарчмыг баримтлана. 
5.2 Намын бүх шатны хурал ба байгууллага нь эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргахдаа дараах заалтуудыг мөрдөнө. 
5.2.1 Шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргана. 
5.2.2 Хурлын батлагдсан шийдвэрт тамга дарж албан тушаалтан гарын үсэг зурна. 
5.2.3 Удирдах зөвлөлийн хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна. 
5.3 Их хурал 
5.3.1 Ээлжит Их хурлыг 3-н жилд нэг удаа хуралдана. 
5.3.2 Бага хурлыг удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 саналаар зарлан хуралдуулна. 
5.3.3 Их хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 
5.3.3.1 Намын үндсэн дүрэм мөрийн хөтөлбөрийг батлах 
5.3.3.2 Намын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх 
5.3.3.3 Намын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох 
5.4 Удирдах зөвлөл 
5.4.1 Удирдах зөвлөл нь дараах журмыг батлаж мөрдүүлнэ. 
5.4.1.1 Намын билэгдэл далбаа, албан бичгийн хуудас, тамга тэмдэг, гишүүний үнэмлэхийн загвар, хэрэглэх журам 
5.4.1.2 Намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журам
5.4.1.3 Намын гишүүний хариуцлагын журам 
5.4.1.4 Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтын тухай журам
5.4.1.5 Гишүүдийн татварын журам
5.4.1.6 Гишүүдын бүртгэл, шилжилт хөдөлгөөний журам

Зургадугаар бүлэг 
Намын татвар, санхүү, өмч 
6.1 Гишүүний татвар,хандив, санхүүжилт
6.1.1 Татварын хэмжээг журмаар тогтооно.Татвараас илүү өгсөн эд зүйлс болон мөнгөн хөрөнгийг хандивт тооцно. 
6.1.2 Талархан дэмжигч иргэн хуулийн этгээдээс өгсөн хандив
6.1.3 Төрөөс үзүүлэх санхүүгын дэмжлэг 
6.1.4 Намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны орлого 
6.1.5 Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлэж ашиглуулсанаас олсон орлого
6.1.6 Хуулиар хориглоогүй бусад орлого 
6.2 Санхүүгын үйл ажиллагаа 
6.2.1 Намын санхүүжилтыг зохион байгуулах асуудал намын даргын чиг үүрэгт хамаарна. Намын дарга намын санхүү төслийг хамааран зарцуулахгүй.
6.2.2 Бүх шатны намын байгууллага нь тогтсон хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлнэ. 
6.3 Намын өмч хөрөнгө, архив
6.3.1 Намын бүх шатны өмчлөлд байгаа эд хөрөнгө бол намын өмч мөн.
6.3.2 Намын бүх өмч хөрөнгийг жил бүр тооллогонд хамруулаж санхүүгийн хяналтын дэд хороонд тайлан хийлгэнэ.
6.3.3 Дараах оюуны өмчлөлийн зүйлс намын өмчлөлд байна. 
6.3.3.1 “Өвөрмонголын Ардчилсан нам” гэсэн нэр 
6.3.3.2 Өвөрмонголын Ардчилсан намын далбаа, билэгдэл тамга
6.3.3.3 Ардчилалын төлөө нэгдэж Өвөрмонголын Ардчилсан намыг үүсгэн байгуулсан “Өмнөд Монголын залуучуудын холбоо”,”Өвөрмонголын Ногоон нам” гэсэн нам холбоонуудын нэр 
6.3.3.4 Намын архив
6.3.4 Намын эд хөрөнгийг бүх шатны намын байгууллагууд эрх мэдлийн хүрээнд зохицуулалтын дагуу эзэмшин ашиглана.  

Долдугаар бүлэг 
Бусад заалтууд
7.1 Намын дүрмийн нэмэлт өөрчлөлт 
7.1.1 Тухайн зүйл заалтанд нэмэлт хасалт найруулага оруулбал дугаарын дээд өнцөгт эрэмбэлсэн тэмдэглэл хийж өөрчлөлт оруулсан хуралдааны дугаар он сар өдрийг хашилтанд тэмдэглэнэ. 
7.1.2 Шинэ зүйл заалт нэмэгдэх тохиолдолд тухайн бүлэг зүйл заалтын дараалалын дагуу дугаар өгнө. 
7.2 Намын баярын өдөр шагналууд 
7.2.1 3-р сарын 21-ний өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэх бөгөөд 2013 оноос эхлэн тоолно. 
7.2.2 Намын дээд шагнал нь Цагаан сүлдийн одон байна. Хар сүлдийн одон, Алаг сүлдийн одон, Гаадаа Мээрний одон гэх мэт.
7.3 Нам өөрийн мэдээлэл сурталчилгааны хэрэгсэлтэй байна. 
7.4 Намын үйл ажиллагаанд шаардагдах бусад үйлдэл эс үйлдэл энэ дүрмэнд нийцсэн байна. 
7.5 Энэхүү дүрэм батлагдмагц хүчин төгөлдөр болно.    
2014оны 03-р сарын 21нд анх удаа батлав